"Философи хүний эрхийн уулзварт” гарын авлага
МУИС, ШУТИС-ийн багш судлаач эрдэмтэд хамтран “Философи хүний эрхийн уулзварт” (2025) хэмээх багш, оюутанд зориулсан гарын авлагыг Эмнести интернэшнл ОУБ-ын дэмжлэгээр хэвлүүлжээ.
Редактор: МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D) Б.Мөнхжавхлан
Зохиогчид: Доктор (Ph.D) Ц.Нямсүрэн, доктор (Ph.D) Д.Оюунгэрэл, доктор (Ph.D) Б.Мөнхжавхлан, Ц.Батцэрэн, магистр Э.Энхцолмон, магистр Б.Наранбаатар нар.
Дэлхийн философийн өдрийг угтан уламжлал болгон зохион байгуулдаг “Философи, хүний эрхийн уулзварт” олимпиадын оролцогч оюутнуудад зориулж гэрийн даалгавар, дасгал ажлын загвараар бэлтгэсэн байна. Тус гарын авлага нь био ёс зүй; анагаахын ёс зүй; бизнесийн ёс зүй; зүй ёс ба хүний эрх; соёл, хэл, шашин; технологийн ёс зүй; цахим ёс зүй; шинжлэх ухааны ёс зүй; хүрээлэн буй орчны философийн асуудлыг товч тайлбарлаад, тохиолдол шинжлэлийн асуудал, тайлбарууд, тест гэсэн бүтэцтэй. Хүний эрхийн асуудлаар хэлэлцэхэд философи үндэслэгээнд анхаарал төвлөрүүлэх мэдлэг, чадвар, дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой бүтээл болжээ. Мөн философийн зарчмуудыг ашиглан мэтгэлцэх соёлд суралцахад дэмжлэг болох юм.

