Politic talks : Философийн Шинжлэх ухааны доктор Д.Гантөмөр

 

Politic talks with Ari нэвтрүүлгийн ээлжит дугаарт Монголын философийн холбооны тэргүүн, Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр (Sc.D)-ийг урьж философи хийгээд түүний судалгаа бүтээлийн талаар ярилцлаа. 

Доктор Д.Гантөмөр нь Монгол Улсын Философийн шинжлэх ухааны 16 дахь доктор бөгөөд “Аялал жуулчлалын нийгэм-соёлын философи шинжилгээ” хэмээх философийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлдээ аялал жуулчлалын асуудалд өрнө, дорнын зарим философийн үүднээс үнэлэмж өгч, тус салбарын хөгжлийн бодлого, үзэл баримтлалд дүн шинжилгээ хийх замаар цаашид Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх философи үндэслэл, арга зүйг боловсруулсан юм. 

Зочин: Философийн шинжлэх ухааны доктор, Монголын Философийн холбооны тэргүүн, Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Дамбын Гантөмөр

Хөтлөгч: Эрх зүйч, Улс төр судлаач Г.Ариунболор

Шинэ бүтээл