ХХ зууны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн түүхэнд холбогдох нэгэн гар бичмэлийг МУҮНС-д хүлээлгэн өгөх ёслол

ХХ зууны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн түүхэнд холбогдох гар бичмэлийг МУҮНС-ийн Монгол судлал, гар бичмэлийн фондод хүлээлгэн өгөх ёслол 2026 оны 3-р сарын 26-ны өдөр МУҮНС-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд зохион байгуулагдлаа.

Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн чиглэлээр судалгаа хийж, олон арван бүтээл туурвисан нэрт эрдэмтэн Дуламын Дашжамц (1930-2015) агсаны судалгааны зорилгоор хадгалж байсан 99 жилийн түүхтэй гар бичмэлийг хүлээлгэн ёслолыг МУҮНС-ийн захирал, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо нээж үг хэлэв. 

Ёслолд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Д.Эрдэнэбат “Монголын эдийн засгийн байдал хэрхэн уламжлагдаж ирсэн тухай хэмээх гар бичмэл” гэсэн сэдвээр уг гар бичмэлийн агуулга, түүхэн ач холбогдлын талаар илтгэл толилуулж, СУИС-ийн СУСХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Золзаяа эрдэмтэн Д.Дашжамцын гар бичмэлийг хадгалахад оруулсан хувь нэмрийн талаар илтгэл тавьжээ Тус номын сангаас эрдэмтэн Д.Дашжамцын гол бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа.

Мөн ёслолд ШУА-ийн НУСБЧ-ы дарга академич Н.Бэгз, Монгол Улсын Гавьяат хуульч доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан, Монгол Улсын Гавьяат багш доктор (Sc.D), профессор С.Төмөр-Очир, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Ардын уран зохиолч Ж.Саруулбуян, Ардын багш Л.Дашням, ахмад судлаач А.Жамбал, ахмад дипломатч Л.Эрдэнэчулуун, академич Ц.Батбаяр, Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Т.Мөнхцэцэг, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн профессор З.Лонжид, С.Цэдэндамба, доктор (Sc.D), профессор Д.Тунгалаг, А.Пунсаг, доктор Х.Мэндсайхан нарын эрдэмтэн судлаачид оролцов. Энэхүү ёслолын үйл ажиллагааг Д.Саруул-Оюун захиралтай Сэт Импекс компани дэмжиж ажилласан байна.

undefined

Шинэ бүтээл