Ч.БАЯРЧИМЭГ. МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГА

ХААИС-ийн багш доктор, дэд профессор Ч.Баярчимэг “Мэргэжлийн ёс зүйн төлөвшил, хандлага” нэгэн сэдэвт бүтээл (УБ., 2023) хэвлүүлжээ. Уг бүтээлийг Монголын Философийн Холбооны УЗ-ийн гишүүн, доктор, дэд профессор Д.Оюунгэрэл редакторласан байна. Өнөөгийн нийгэмд өндөр мэдлэг бүхий иргэн шаардлагатай байгаагийн зэрэгцээ, үүрэг хариуцлагаа ухамсарласан, ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэх шаардлага өсөж байна.

Бүтээл нь “Мэргэжлийн ёс зүйн судалгааны тойм”, “Мэргэжлийн ёс зүйн онолын үндэс”, “Их дээд сургуульд мэргэжлийн ёс зүйн мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлж буй туршлага”, “Мэргэжлийн ёс зүйн хичээлийн агуулга” гэсэн дөрвөн бүлэгтэй. Нийгэм хөгжихийн хэрээр мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн ёс зүйн мэдлэг, хандлага чухал болж байна. 

Шинэ бүтээл