“БАГШ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: АСУУДАЛ, ХАНДЛАГА” нэг сэдэвт хамтын бүтээл

МУИС-д хэрэгжүүлсэн “Мэргэжлийн ёс зүйн тулгамдсан асуудал” төслийн хүрээнд “Багш мэргэжлийн ёс зүй: асуудал, хандлага” (УБ., 2023) нэгэн сэдэвт бүтээлийг бичиж хэвлүүлжээ. Бүтээлийн “Багш мэргэжлийн ёс зүйн үндэс” 1-р бүлгийг Д.Оюунгэрэл, “Багш мэргэжлийн нэр хүнд, үүрэг, хариуцлага” 2-р бүлгийг доктор М.Золзаяа, “Өнөөгийн нийгэм дэх багш” 3-р бүлгийг Ч.Баярчимэг нар тус тус бичиж, редактораар МУИС-ийн багш профессор Г.Эрдэнэбаяр ажиллав. Нэгдүгээр бүлэгт багш мэргэжлийн ёс зүйн тухай, багшийн харилцааны ёс зүй, соёлын асуудал, хоёрдугаар бүлэгт багш мэргэжлийн нэр хүнд, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг шинжилж, багш мэргэжлийн үүрэг хариуцлагын үнэлэмж, хандлага, гуравдугаар бүлэгт багшийн нийгмийн дүр төрх, цахим орчин дахь багшийн ёс зүйн талаарх үнэлэмжийг тус тус тодруулан авч үзсэн болно. 

Шинэ бүтээл