“МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ТҮЛХҮҮР НЭР ТОМЬЁОНЫ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ”

МУИС-д хэрэгжүүлсэн “Мэргэжлийн ёс зүйн тулгамдсан асуудал” суурь судалгааны төслийн хүрээнд МУИС-ийн багш доктор (Ph.D), дэд профессор Д.Оюунгэрэл, ХААИС-ийн багш доктор (Ph.D), дэд профессор Ч.Баярчимэг нар “Мэргэжлийн ёс зүйн түлхүүр нэр томьёоны товч тайлбар толь” (УБ., 2024)-ийг уншигчдын хүртээл болгож байна. Зохиогчид толь бичиг, судалгааны бүтээл, сурах бичгүүд, эрх зүйн баримт зэрэг хэрэглэгдэхүүнд тулгуурлан ёс зүйн үндсэн мэдлэг, мэргэжлийн ёс зүйд түгээмэл хэрэглэгддэг болон түүнд холбогдох хэрэглээний ёс зүйн зарим нэр томьёоны товч тайлбарыг боловсруулан хэвлүүлжээ. Тус толь нь мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын хэрэгцээнд ашиглагдах боломжтой. Толийн редактораар доктор, дэд профессор М.Золзаяа ажиллажээ.

undefined

Шинэ бүтээл