“ХОЛДОМГҮЙ” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН САЙХАН БОЛЛОО

Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Л.Дашням гэргий Монгол Улсын Хүний гавьяат эмч Л.Золзаяагийн 80 насны ойд зориулан хувийн цуглуулгаасаа бүрдсэн "Холдомгүй" уран зургийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2024 оны 03-р сарын 12-17-нд үзэгчдийн хүртээл болголоо. 

undefined

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монголын Философийн Холбооны гишүүн, профессор Л.Дашням нь 1967 оноос уран зургийг шимтэн цуглуулсаар Монголын оюуны санд хувь нэмэр оруулж байгаа эрхэм. 
Үзэсгэлэнд Ардын зураач Г.Одон, Б.Чогсом, Г.Дунбүрээ, шагналт зураач Ц.Цэгмэд, С.Саранцацрал, МУСГЗ зураач Ц.Энхжаргал, зураач Н.Цогтгэрэл, М.Моломжамц, А.Чадраабал, Д.Энхтуяа зэрэг 50-аад зураачийн 80 гаруй бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд музейн захирал П.Байгаль, профессор Л.Дашням, Ардын уран зохиолч Б.Догмид, Д.Урианхай нар сэтгэгдэл хэлэв. Олон нийтийн сүлжээр ч хүмүүс өндөр сэтгэгдэлтэй хүлээн авч, талархал илэрхийлж байгаа нь хүндэтгэл, бахархал төрүүллээ.
Буддын гүн ухааны со риг ва буюу урлахуйн аймагт бие, хэл, сэтгэлийн үйлийг зургаар илэрхийлэх эрдмийн тухай авч үзсэн байдаг. Урлахуйн аймгийн мэргэдийн айлдсанаас үзвэл, бид уран зургаас гоо сайхны билиг чанар, бие-хэл-сэтгэлийг урлан бүтээсэн эрхмийг мэдэрдэг билээ. Эрдэмтэн зохиолч Л.Дашням гуай монгол уран бүтээлчдийнхээ “холдомгүй” увдис шингэсэн бүтээлүүдээр оюун билгээ хөглөн туурвиж, үр шимийг нь хүртэгч уншигч түмэн оюун санааны эрхэмсэг орчилд “холдомгүй” ойр байдаг.

undefined

Доктор М.Золзаяа

Шинэ бүтээл